Төрийн банк: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжинэ
Чихэнд чимэгтэй
2024-04-05
Төрийн банк, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Санхүү эдийн засгийн их сургуультай хамтарч жижиг, дунд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдад зориулан сургалт хийлээ. Сургалтад 60 хүн хамрагдаж, санхүүгийн боловсролын чиглэлээр зөвлөгөө авчээ. Санхүү эдийн засгийн их сургуулийн багш нар сургалтын үеэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд инновац шингээх, дизайн хэрхэн гаргаж харилцагчдаа татах, санхүүгийн тайлан тооцоогоо хэрхэх, зах зээлд өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр мэдээлэл өгсөн байна. Мөн уг сургалтад хамрагдсан иргэд Төрийн банкны инкубатор төвийн харилцагч болж өрхийн бизнесийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа ажээ. Төрийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдэдээ бойжуулж, үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өргөжүүлэх, тогтвортой байдлыг хадгалах, төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.