Женевийн их сургуулийн оюутнууд Баян-Өлгийд англи хэлний сургалт хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-04-02
Манай улсад сайн дураараа үнэ төлбөргүй англи хэлний сургалт хийх хүсэлтэй байгаа Женевийн их сургуулийн дөрвөн гадаад оюутан Швейцарт суугаа Монголын Элчин сайдын яаманд айлчилжээ. Тэднийг Элчин зөвлөх Д.Энхтайван хүлээн авч уулзаад бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн байна. Учир нь, энэ онд хоёр улс дипломат харилцаатай болсны 60 жилийн ой тохиож байгаагаас гадна боловсролын салбарт хамтын ажиллагаагаа тэлэх зорилготой байгаа билээ. Тэгвэл гадаад оюутнууд “Blue Altai horizon” нэртэй Монгол, Швейцарын хамтарсан төслийг санаачилжээ. Уг төслөөр Баян-Өлгий аймаг дахь Ерөнхий боловсролын гурван сургуулийн сурагчдад 20 хоногийн турш англи хэл, биеийн тамир, гар урлалын хосолсон сургалт хийх юм. Тодруулбал, тус сургалтаа энэ оны 6-7 дугаар сард хийгээд үр дүнг нь харгалзан цаашид жил бүр зохион байгуулах бодолтой байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.