images

Гадаад орнуудаас малчдад үзүүлж буй тусламж 15 тэрбум төгрөг болоод байна

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-03-22


   Зудтай аймгуудын малчдад туслах аянд гадаад орнууд, олон улсын байгууллагуудаас туслалцаа авах Гадаад харилцааны яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтарсан хүчин чармайлтын үр дүнд, малчдад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн мөнгөн дүн 15 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд дипломат албаны шугамаар олон улсад тавьсан санал хүсэлтийн үр дүнд дээрх мөнгөн дүнгийн тусламж Улсын онцгой комисс, Монголын Улаан загалмай нийгэмлэг болон олон улсын байгууллагуудаар дамжуулан тараагдаж байгаа. Зөвхөн Улаан загалмайн нийгэмлэгт ирсэн тусламжаас гэхэд л дөрвөн тэрбум төгрөгийн тусламж зорилтот бүлэгтээ хүрээд байна. Тус нийгэмлэг юуны түрүүнд 10 мянган өрхөд хүрч ажиллах зорилт тавиад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 8000 гаруй өрхөд бодитоор хүрчээ.

   Уг тусламж нь бэлэн мөнгө, малын эрдэс тэжээл, нэмнээ, ариун цэврийн багц, өрхийн хүнсний багц зэрэг хэд хэдэн хэлбэртэй юм. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийг ивээх сан, ДЭМБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгүүдийн холбоо, “Дэлхийн зөн” зэрэг олон улсын байгууллагууд, АНУ, Европын холбоо, БНХАУ, БНСУ, ОХУ, Австрали, Швейцар, Мальта улсаас Монгол улсад үзүүлсэн болон үзүүлэхээр амласан тусламжийн нийт мөнгөн дүн 15 тэрбум төгрөг болоод буйг хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан юм. Тусламж хүлээн авах ажиллагаа цаашид ч эрчимтэй үргэлжлэх бөгөөд өнөө өглөө гэхэд Канадын Засгийн газар 140 мянган швейцар франкийн тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ.  

   Б.Батцэцэг нь 2004 оноос Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтнээр ажиллаж, 2014 онд Удирдах зөвлөлийн гишүүн болсон бөгөөд улмаар 2019 онд нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, 2023 оны наймдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.  Тус нийгэмлэгийн үйл ажиллагаа нь Олон улсын Улаан загалмайн холбоо, түүний гишүүд болон гадаад орнууд, олон улсын байгууллагуудын хандив, тусламжид бүрэн түшиглэдэг бөгөөд Гадаад харилцааны сайд тус байгууллагыг удирдах болсноор олон улстай хамтрах, тэдний туслалцааг авах чиглэлд үйл ажиллагаа нь эрс өргөжсөн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Bi

    👍👍

    2024-03-24

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.