Төрийн банкинд мөнгөө хадгалаад эко орон сууцтай болох боломжтой
Чихэнд чимэгтэй
2024-03-21
Төрийн банк харилцагчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ барилгын ажил гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч компанитай хамтран иргэдийн худалдан авах чадварт тохирсон эрчим хүчний хэмнэлттэй, эко амины орон сууцыг санал болгох аж. Энэ хүрээнд Төрийн банкнаас эко орон сууцны төсөл хэрэгжүүлэгч “Домогт түмэн” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр “Домогт түмэн” компанийн орон сууцыг зах зээлд борлуулж буй үнээс таван хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах ба “Хайбрид хаус”, “Өнө мөнх хөгжил констракшн” компаниас мөн сонголт хийх боломж бүрдэж байна. Мөн гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авахыг хүсвэл Төрийн банкны багц бүтээгдэхүүнд хамрагдаж урьдчилгаа төлбөрөө хадгаламжид хуримтлуулснаар банкны зээлд хамрагдах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.statebank.mn/product/1258 болон 1800-1881 дугаараас авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.