images

Ази, Номхон далайн бүсийн Боловсролын бодлогын бага хурал боллоо

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-03-21


   Ази, Номхон далайн Суурь болон насанд хүрэгчдийн боловсролын нийгэмлэгийн (ASPBAE) гишүүн байгууллага  “Бүх нийт боловсролын төлөө!” үндэсний эвсэл тус нийгэмлэгийн 60 жилийн ойн хүрээнд Ази, Номхон далайн бүсийн Боловсролын бодлогын бага хурлыг Монгол улсад зохион байгууллаа. 13 улсын 20 гаруй мэргэжилтэн, иргэний нийгмийн зүтгэлтэн тус хуралд оролцож, нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэйгээр ноцтой, урт хугацаанд гадуурхагдсан бүлгийн хүүхэд залуус, насанд хүрэгчдийн суралцахуйн эрэлт хэрэгцээ, бодлогын чиглэлийн талаар хэлэлцэж, туршлага солилцсон байна. ASPBAE нь 1964 онд байгуулагдсан цагаасаа хойш хүн бүр амьдралынхаа туршид жендерийн шударга ёс, тогтвортой суралцах боломжийг дэмжиж, сурч боловсрох эрхийг баталгаажуулж, чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэхээр тэмцэж, ажиллаж ирсэн иргэний нийгмийн байгууллага юм. Чуулганы үеэр олон улсад чухлаар яригдаж буй боловсролыг хувирган өөрчлөх бодлогыг жендерийн шударга ёс, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, үе хоорондын харилцан яриатай уялдуулан харилцан суралцах, хуваалцах орон зай бий болгох нээлттэй панел хэлэлцүүлгүүд хийсэн нь онцлог байлаа.  

Хурлын ирсэн зочдын илтгэлээс онцолбол,

ASPBAE-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, доктор,

МУИС-ийн дэд профессор Д.Амартүвшин:

 

Мэргэжил сонгоход хүйсээс хамааран дүр олгож байгаа нь жендерийн хэвшмэл ойлголт. Бид жендерийн хэвшмэл ойлголт мэргэжил сонголтод хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг Говь Алтай, Улаанбаатарын сурагчид дээр хийлээ. Сурагчид нийслэлээс алслагдах тусмаа цөөн төрөл мэргэжил сонгосон. Өөрөөр хэлбэл мэдээллээс алслагдах тусмаа ялгаатай сонголт хийж байна. 

 ASPBAE-ийн судалгаа, нөлөөллийн ажилтан 

Лэй Сантьяго (Филиппин)

Яагаад залуучуудын оролцоог дэмжих ёстой вэ гэвэл залуучуудыг чадавхжуулснаар тэдэнд оролцоотой гэдэг мэдрэмж төрнө, биенээсээ суралцана, мэдлэгээ солилцоно. Дэлхийн нийт залуучуудын 60 гаруй хувь Ази, Номхон далайн бүс нутагт бий. ASPAE нь залуучууд хүртээмжтэй, эрх тэгш, насан туршийн боловсролын эрхээ шаардах, түүний төлөө дуу хоолойгоо өргөх, оролцох, шийдвэрт нөлөөлөхөд тусалдаг. Залуучууд өөрсдөө асуудлаа тодруулж, судалж, шийдэл олох судалгаа, аргачлалыг таниулах сургалтыг 12 оронд зохион байгуулсны сайн туршлага Монголд хэрэгжсэн.

ASPBAE-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Боловсрол дахь иргэний нийгмийн түншлэлийн Ерөнхий зохицуулагч

 Жосе де Жесус (Зүүн Тимор)

 

Манай Зүүн Тимор улс 2020 онд тусгаар тогтносон. Бид ердөө 1 сая гаруй хүнтэй, дөрвөн хэлээр ярьдаг. 2019 онд маргинал бүлгийн залуучуудын бүлэг байгуулан өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, түүндээ судалгаа хийх хөтөлбөр зохион байгуулж, шийдвэр гаргагч нарт танилцуулснаар олон эерэг өөрчлөлт гарсан. Энгийндээ боловсрол бол өөрчлөлт. Ажлын ярилцлагад ч орж үзээгүй залуус боловсролтой, чадвартай болсноор тосгон,орон нутаг төрийн байгууллагад ажиллаж эхэлсэн сайн туршлага байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.