images

Төрийн банкинд хадгаламжтай иргэд долоон эмнэлгээр 30 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-03-15


  Төрийн банкинд “Эрүүл иргэн" хадгаламж болон карт нээлгэсэн иргэд Монгол улсын IV эмнэлэг, "Сонмедикал", "Жаргалын-Үүд", "Медичек" оношилгооны төв, "Саранплас" эмнэлэг, Өмнөд Солонгосын "Korea Medical Institute", Турк улсын “Лив”эмнэлэг болон “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуучлалын компаниудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд ороход 30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой билээ. Тэгвэл энэ чиглэлээр тус банк “Сөүл” эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, талууд энэ долоо хоногт гэрээнд гарын үсэг зурсан байна. Өмнөд Солонгосын “Сөүл Сонгдо” эмнэлгийн Монгол дахь албан ёсны салбар “Сөүл” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх багц оношилгоо, хоол боловсруулах эрхтний дурангийн шинжилгээ, дотор өвчин судлалын чиглэлээр амбулатори, мэс засал, зүрх судас, дүрс оношилгооны шинжилгээ зөвлөгөө, клиник лаборатори, эмгэг судлалын лаборатори, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. “Эрүүл иргэн” хадгаламж болон картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авч болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.