images

Дэлхий дахины дарлагдсан олон түмэн эмэгтэйчүүдээс хувьсаж эзэрхэг түрэмгий нарын савраас ангижран...

Duuren.Life

Соёл эрдэнэ

2024-03-08


   Монгол улсад эмэгтэйчүүдийн баяр Мартын наймны өдрийг анх удаа тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхэн баримт бичгийг нийтэлж байна.     

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны бичиг

   Улаанбаатар хотын захиргааны хэргийг эрхлэх газраа тушаан илгээв. Тушаан явуулах учир. Ерөнхий, Нутгийн захиргааны хоёр хэлтсийн нийлж өргөсөн нь, эдүгээ Монгол Ард Улсын Засгийн газраас Хувьсгалт намын Төв хорооноос бүх дэлхий дахины дарлагдсан олон түмэн эмэгтэйчүүдээс хувьсаж эзэрхэг түрэмгий нарын савраас ангижран гарч эрх чөлөөгөө тэмцэн олж их сүрийг үзүүлэн баяр ёслолыг явуулж нийгэм олон эмэгтэйчүүдийн эрх чөлөөгөөн олох явдалд үлгэр жишээ болж тогтсон март хэмээх гурван сарын наймны өдөр бидний Монголын эрх чөлөөт бүхий эмэгтэйчүүдээс хэрхэн өнгөрүүлэх тухай заавар лоозонг төлөвлөн зохиож хүргүүлэн зохих олон газраа зарлан явуулаад ирсэн хэргийг засаг захиргааны газруудад нэгэн адил зарлан гүйцэтгэсүгэй хэмээн 122 тоот хуудас хүргэж иржүхүй. Иймийн тул уг төлөвлөгөөг өөр өөрийн бичгийн хойно сийрүүлж үүнийг Гадаад зэрэг зургаан яам, Бүх цэргийн ба Эдийн засгийн зөвлөл, Дотоодыг хамгаалах газар, Баруун хязгаарын жанжны яам, Алтанбулаг хотын сайд, Богд хан уулын зэрэг таван аймгийн яам, Жавхлант, Улаанбаатар хотын захиргааны газрууд, Ардын эрүүлийг хамгаалах газар, Дарьганга уулын хошууны тамгын газруудад хуваан явуулан тушаагаад байцаан хянан үзэж уг төлөвлөгөөний ёсоор журамлан дагаж гүйцэтгэн шийтгүүлэх ба улмаар зохих газраа зарлан тушаах зэргээр гүйцэтгэн шийтгэсүгэй хэмээмүй хэмээн өргөжүхүй. Үүний тул илгээв.

Монгол улсын арван наймдугаар он гурван сарын зургаан.

Аргын: 1928.03.06

Дугаар 135

Сайд албанаа

Эрхэлсэн түшмэл Цэен

Хэлтсийн дарга төлөөнөө Чимэдрэгзэн

Эх сурвалж: Архивын ерөнхий газар.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.