Төрийн банк малчдад 46.7 сая төгрөг хандивлалаа
Чихэнд чимэгтэй
2024-02-28
Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд “Малчдадаа туслая” аяныг 4000 ажилтныхаа дунд өрнүүлэн цугларсан 46.725 сая төгрөгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт гардуулан өглөө. Улсын хэмжээнд банкууд 1.2 их наяд төгрөгийн малчны зээлийг олгосон байдгаас Төрийн банк 61 мянган малчинд нийт 694 тэрбум төгрөгийн зээлийг олгосон юм. Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банкнаас зургаадугаар сарын 30-ныг дуустал зургаан сарын хугацаанд малчны зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гарган, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж эхэлжээ. Иймд малчид өөрт ойрхон салбар болон www.statebank.mn вэб сайтад хандан хүсэлтээ илгээж зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой. Мөн Төрийн банк "Нэг ажилтан нэг нэмнээ" аяныг өрнүүлэн 5000 нэмнээ бэлдсэн бөгөөд аймаг бүрт байрлах салбар нэгжээрээ дамжуулан малчдад гардуулж өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.