images

10 баримт: Зуд

Duuren.Life

10 баримт

2024-02-21


1. Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 60 гаруй жилийн 65 хувьд нь их бага хэмжээтэй зуд тохиолдож байжээ.

2. Өнгөрсөн зууны хамгийн гамшигт зуд болох 1944 оны мичин жилийн зуд 150 хоног үргэлжилж Монгол улс нийт малынхаа 33 хувийг буюу 8.3 сая малаа алджээ.

3. Монгол улс өнгөрсөн 30 жилд зудын гамшгийн улмаас 21.1 сая толгой малаа алдаж, 860 тэрбум төгрөгийн хохирол амссан байна.

4. 1999-2001 онд жил дараалан үргэлжилж нийт малын 31 хувь хорогдсон их зудын уршгаар үүссэн хохиролд дүн шинжилгээ хийсэн олон улсын байгууллагууд зуд гэдэг нь Монгол орны уур амьсгалын онцлогтой холбоотой гамшгийн нэг төрөл болохыг хүлээн зөвшөөрч dzud хэмээх нэр томъёог албан ёсоор хэрэглэх болсон юм.

5. 1990-2020 оны хооронд зуд хамгийн олон тохиолдсон аймаг нь Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод ажээ.

6. 1990 оноос хойш хамгийн олон аймгийг хамарсан зуд нь 1993 оны зуд бөгөөд нийт 16 аймгийн нутгийг хамарч 1.3 сая мал хорогджээ.

7. 1944 оны мичин жилийн зуднаас хойш тохиолдсон хамгийн их хохиролтой зуд нь 2000-2001  оны  зуд  бөгөөд 4.2  сая  толгой мал хорогдож, хохирлын хэмжээ 162,5  тэрбум  төгрөгт  хүрчээ.

8. 1944 оноос хойш хийсэн судалгаагаар манай оронд болсон зудын нөлөөгөөр нэг жилийн дотор хамгийн ихдээ ес орчим сая, багадаа нэг сая орчим толгой мал тус тус хорогдож байсан ба хорогдол тухайн жилд тоологдсон нийт малын тооны 2-33 хувийг эзлэж байжээ.

9. 1944-1980  он хүртэл зудын давтамж  8-9 жилд  нэг байсан бол түүнээс хойш давтамж ойртож 1999-2003  онуудад жил алгасалгүй болох болсон байна.

10. Зудын дараа нийслэл хотод шилжин ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгддэг бөгөөд 1993 оны зудын дараа 49234 хүн шилжин суурьшсан байна.

Эх сурвалж: “Монгол орны мал аж ахуйн салбарт зудын давтамжийн үзүүлж буй  хохирлын үнэлгээ”. С.Сайнбаяр, Б.Эрдэнэтуяа, Б.Хулан, Ш.Оюунтуяа. 2021 он.

Гэрэл зургийн эх сурвалж: www.bbc.com/Helen Wright

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.