Төрийн банк: Санхүүгийн боловсролтой хүүхэд залуусыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-02-21
Төрийн банкнаас эрүүл мэндийн боловсролтой, сэтгэл зүйгээ ойлгодог, санхүүгийн мэдлэгтэй хүүхэд залуусыг дэмжих зорилгоор “Жигүүр” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл төслийн нээлт өнгөрсөн баасан гаригт “Зайсан хилл” танхимд болж, албаны хүмүүс оролцлоо. Төсөлд нийслэлийн "Оюуны ундраа", "Глобал иннова" болон Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 96, Баянзүрх дүүргийн 148, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн IX-XI ангийн 2000 сурагч хамрагдана. Эдгээр сурагчид эрүүл мэнд, сэтгэлзүйн болон санхүүгийн тус бүр гурван зөв дадлыг нэг жилийн хугацаанд олж авахаас гадна HABIDO аппликэйшнээр дамжуулан 156 сэдвээр тусгайлан бэлтгэсэн хичээл үзэх юм байна. Мөн 27 удаагийн танхимын хичээлээр мэргэжлийн багш, мэргэжилтнүүдээр хичээл заалгах ажээ. Төрийн банк нь 2023 онд "Санхүүгийн боловсролыг олгогч" шилдэг банкаар шалгарч байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.