images

Төрийн банк цэвэр ашгийнхаа 57 хувийг ногдол ашигт хуваарилна

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-02-21


  Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Төрийн банкны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар буюу татварын дараах цэвэр ашгийн 57 хувийг нийт эргэлтэд байгаа 755.096.250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 66.20 төгрөгөөр тооцож хуваарилахаар тогтсон байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор шийдвэрлэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.