images

Төрийн банк: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-02-07


   Төрийн банкнаас жил бүр уламжлал болгон сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ онд 2024 онд Төрийн банкны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд Сар шинийн босгон дээр 15 ахмад настанд 1.500.000 төгрөгийн урамшууллыг олгож байна. Мөн 21 аймаг 330 сум нийслэлийн 9 дүүрэгт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан өндөр настай 93 ахмадууд болон үйлчилгээ авч байгаа харилцагч нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Төрийн банкнаас өнгөрсөн онд Гялсбанк 3.0 систем нэвтрүүлэн онлайнаар 12 сарын хугацаатай тэтгэвэр, цалин, пос болон хадгаламж барьцаалсан зээлийг хүссэн цагтаа, хүссэн газраасаа шуурхай авах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.