Төрийн банк: “Миний Монгол” үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна
Чихэнд чимэгтэй
2024-01-30
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк “Глобал эвент” компанитай хамтран хоёр дах жилдээ “Миний Монгол” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Хүннү молл худалдааны төвийн экспо танхимд энэ сарын 13-ны өдрөөс хоёрдугаар сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх тус арга хэмжээнд бүх аймаг сумдын Төрийн банкны инкубатор төвийн бойжигч, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулан сурталчилж байна. Иймд иргэдийг тус үзэсгэлэнд зочилж банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас гадна Сар шинийн гарын бэлэг, тавгийн идээ, үндэсний дээл хувцас зэрэг 200 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнээс сонголт хийхийг урьж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.