Төрийн банк “Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
Чихэнд чимэгтэй
2024-01-15
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк 2023 оноос ЖДҮ эрхлэгчдээ дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Миний Монгол” үзэсгэлэнг зохион байгуулж эхэлжээ. Энэ удаагийн “Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдааг “Глобал Эвент” компанитай хамтран энэ сарын 13-наас хоёрдугаар сарын 8-ны өдрийг дуустал “Хүннү Молл” худалдааны төвийн "Экспо" танхимд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Монгол улсын 21 аймгийн бүх сумаас зорин ирсэн Төрийн банкны харилцагчид оролцож байгаа бөгөөд өөр өөрсдийн нутгийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Төрийн банкнаас тус үзэсгэлэнд оролцогчдод онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.