Төрийн банк 2023 оны шилдэг санхүүгийн боловсрол олгогч байгууллага болов
Чихэнд чимэгтэй
2024-01-15
Монгол улсын хэмжээнд 2012 оноос хойш банкны салбарт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлалын өдөр” аян 2023 онд 11 дахь жилдээ болж өндөрлөв. Тус аянд идэвхтэй оролцсон банк, санхүүгийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудыг шагнаж урамшуулах ёслол өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ өдөр мөн Санхүүгийн боловсрол олгогч банкаар шалгарсан Төрийн банк Монголын банкны холбооноос шагналаа гардаж авчээ. Төрийн банк энэхүү аянд Монгол орны өнцөг буланд байрлах салбар, нэгжүүдээрээ дамжуулан хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болох “тэмээ”-г сурталчилж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилласан байна. Дашрамд дурдахад, Төрийн банк өнгөрсөн онд 301 сургагч багш болон 44 зөвлөх багшаараа дамжуулан Монгол улсын 20 аймаг, 9 дүүрэг дэхь 132 мянган оюутан, сурагч 18500 орчим бизнес эрхлэгчдэд биет болон онлайнаар нийт хоёр сая 600 орчим иргэдэд санхүүгийн боловсрол олгосон байна. Иргэд хуримтлалтай болж, санхүүгийн сахилга бат сайжирснаар улс орны эдийн засагт ч сайнаар нөлөөлөх өндөр ач холбогдолтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.