images

Төрийн банк: 2000 сурагчид санхүү болон эрүүл мэндийн боловсрол олгоно

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-01-09


   "Дундаж давхаргыг дэмжигч" уриатай Төрийн банк сүүлийн жилүүдэд иргэд болон харилцагчдынхаа санхүү, эрүүл мэндийн боловсролд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Тухайлбал, жил бүр 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан бүх насныханд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ирээдүй хойч болсон шинэ үеийнхэндээ “Санхүүч тагтаа” хөтөлбөрөөрөө дамжуулан зөв дадал зуршлыг хэвшүүлэхийг зорьж байгаа ажээ. Тэгвэл энэ удаа Төрийн банк “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Жигүүр” төсөлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд энэ онд 9-11 дүгээр ангийн 2000 сурагчид санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг олгох арга хэмжээг зохион байгуулж сэтгэлзүйн хувьд тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй ирээдүйн шинэ үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах юм. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Төрийн банкнаас Тэргүүн дэд захирал Д.Сугар, дэд захирал Х.Лхагвасүрэн “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Нандинзул, ТУЗ-ын гишүүн С.Дүүрэнжаргал нар оролцжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.