images

Төрийн банкны “Гялсбанк-2023” аяны ээлжит урамшууллын эзэд тодров

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-11-29


   Төрийн банкны санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ 2023 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал урамшуулалт аяныг зарласан билээ. Уг аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан зургаагаас дээш тооны гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөх зэргээр тус аянд оролцож 500 мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжтой юм. Тэгвэл энэ үйлчилгээг ашиглан есдүгээр сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас 500 мянган төгрөгийн хадгаламжийн эзэд тодорч, өнөөдөр урамшууллаа гардан авлаа.

   Төрийн банк “Гялсбанк” үйлчилгээг тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд шинэчилсэн “Гялсбанк 3.0” хувилбарыг харилцагчдадаа санал болгож эхлээд байна. Тус банкны мэргэжилтнүүд цахим банк хэрэглэгчдийн зан төлөвийг Технологийн хүлээн зөвшөөрөх загвар (Technology acceptance Model) ашиглан судалсны үндсэн дээр шинэ хувилбарыг илүү хялбар, илүү үр ашигтай болгож, загвар дизайнаа шинэчилжээ. “Гялсбанк 2.0” хувилбарыг ашиглаж буй харилцагчдад шинэ хувилбартай бүрэн танилцах боломж олгох зорилгоор тус банк 2024 оны турш хоёр хувилбарыг нэгэн зэрэг ашиглах боломжийг олгож байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авч болох ажээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.