images

Дорнод: Дунд сургуулийн коридорыг анги болгон цоо шинээр тохижуулж өгчээ

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2023-11-21


   Дорнод аймгийн "Найнги" компанийн дэргэдэх "Найнги” сан тус аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын II сургуульд шинэ танхим байгуулснаа хүлээлгэн өглөө. Уг танхим өмнө нь сургуулийн коридор байсан бол сангийн хөрөнгөөр стандартад нийцсэн технологийн анги болгож засварлан, дулаан алдаж байсныг зогсоож, дотоод тохижилтыг нь бүрэн хийж гүйцэтгэжээ. "Найнги" сан Дорнод аймгийн хүүхэд залуучуудын боловсрол, сургалтын таатай орчныг бүрдүүлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний өмнө Баянтүмэн сумын сургуулийн номын сан, аймгийн төвийн 11 дүгээр сургуулийн англи хэлний кабинетийг бүрэн засварлаж, тохижуулсан байна. "Найнги” сангийн захирал нь УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү Ш.Бямбасүрэн аж. Ц.Шинэбаяр нь 2008-2012 онд Дорнод аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаад 2018 онд өвчний улмаас таалал төгссөн билээ. Харин Найнги хэмээх нь тус аймгийн Баянтүмэн суман дахь, нутгийн ард олны шүтэн биширдэг, олон зууны уламжлалт тахилгатай овооны нэр юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.