images

Э.Цэндбаатар Хятадын боксчныг ялж Азийн аваргын бүсийн эзэн боллоо

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-09-25


   Хятадын Гуанжоу хотын “Тянхэ” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон Азийн мэргэжлийн боксын холбооны аваргын бүсийн төлөө тулаанд манай тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Тэрбээр Хятадын боксчин Вэн Сун Лютэй 10 раунд тоглож ялсан байна. Вэн Сун Лю нь насаар Э.Цэндбаатараас нэг дүү, мэргэжлийн дэвжээнд 10 удаа тоглосноос 9-д нь ялсан бол өдгөө 26 настай манай тамирчин дараалан зургаа ялсан үзүүлэлттэй байжээ. Энэ жилийн хувьд Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд Мексикийн Эдди Валэнсиаг шүүгчийн саналаар, Никарагуагийн Жованни Гутэррэшийг цэвэр ялаад байсан юм. Тэрбээр сонирхогчийн бокст тоглож байхдаа Азийн наадмын аварга, Азийн хошой аварга болж байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.