Хөгжмийн зохиолч Б.Магсаржав уншсан номноосоо сэдэвлэн шинэ дуу бүтээжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-18
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Магсаржав Сүхбаатарын талбайд болж буй номын баярт очиж худалдан авсан номоо уншсан сэтгэгдлээр шинэ дуу бүтээжээ. Тэрбээр АНУ-д сууж буй судлаач Ширчингийн Баатарын 2017 онд хэвлүүлж олны талархлыг ихээхэн хүлээсэн “Миний өссөн монгол ахуй” номыг авч хоёр хоногт уншсан бөгөөд эхнэр Ж.Ганчимэг нь уг номын оршилд зохиолчийн бичсэн хэдэн мөрийг дууны загварт оруулсанд ая хийсэн гэнэ. Ингээд шинэ төрсөн дууг “Миний буурай ээж" хэмээн нэрлэсэн байна. Өвөрхангай аймгийн уугуул, эдүгээ АНУ-ын Сан Франциско хотод амьдарч, програмчлалын инженерээр ажиллаж буй Ш.Баатар нь “Миний өссөн монгол ахуй” номыг 2013 онд 100 наслаад таалал төгссөн эмэг эхийнхээ дурсгалд зориулж, түүний сургаал, өөрийн төрж өссөн орчин ахуйгаас сэдэвлэн бичжээ.
Гэрэл зургийг Фэйсбүүк дэх Shirchin Baatar хуудаснаас авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.