images

Монгол улс Хятадын "Чалко" компанид өргүй боллоо

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-09-14


   “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 онд БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан билээ. Тэгвэл мөн оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд төлж дуусгах нөхцөлтэй боловч янз бүрийн хүчин зүйлээс болж барагдуулж чадаагүй байсан энэ өрийг өнгөрөгч 12-ны өдөр бүрэн төлж дуусгажээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох үед дээрх төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байв. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр ийнхүү уг өрийг ийнхүү нэгмөсөн барагдуулж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгаа ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.