images

Монгол тулаанч 230 мянган долларын төлөө тулалдах эрхээ олж авав

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-08-28


   БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны тулаанч Н.Нандин-Эрдэнэ өнгөрсөн бямба гарагт болсон тус холбооны энэ жилийн аваргын төлөөх хагас шигшээ шатны тэмцээнд Японы тамирчин Шүтаро Дэбаног эхний үед хүнд цохилтоор яллаа. Аваргын төлөө тулаан ирэх аравдугаар сард болох бөгөөд түүний өрсөлдөгч нь ОХУ-ын тамирчин Артур Соловьёв байх ажээ. А.Соловьёв нь хагас шигшээд Камеруны тамирчин Макс Сүгимотог хожсон юм. Өмнөх шатанд манай тамирчин Бразилын тамирчныг мөн эхний үед хүнд цохилтоор ялсан билээ. Олон нийтийн сүлжээнд мэдээлснээр аравдугаар сарын тулаанд ялсан хүн нэг сая долларын шагнал хүртэнэ. Тэгвэл холбооны ерөнхийлөгч Жун Мүн Хон өнгөрөгч гуравдугаар сард мэдэгдэхдээ уг шагналын хэмжээг 100-300 сая вон байх болно хэмээж байв. Хэрвээ түүний амласан шагналын дээд хэмжээг ялсан тамирчин авбал энэ нь ойролцоогоор 230 мянган доллар болох юм. Дашрамд дурдахад холимог тулааны UFC холбоонд элсэхийн өмнөх шат болдог Road To UFC тэмцээний тоглолтууд өчигдөр Сингапурын “Indoor цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөсөн бөгөөд Монголын тамирчин Т.Нямжаргал Тайландын тамирчин, “Ази викинг” хочит Питер Данэсог нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авчээ.

Т.Нямжаргал П.Данэсотой тулалдаж буй нь. 2023.08.27. Сингапур. "Indoor" цэнгэлдэх хүрээлэн.          

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.