images

10 баримт: Е.Пригожины суусан онгоц

Duuren.Life

10 баримт

2023-08-24


   Оросын бизнесмэн, цэргийн “Вагнер групп” компанийн эзэн Е.Пригожиныг онгоцны ослоор амь үрэгдсэн гэх мэдээ дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Түүний сууж явсан онгоцны талаарх 10 баримтыг доор толилуулав.  

1. Е.Пригожины ойрын хүрээллийн 20 гаруй хүн хоёр “Embraer Legacy 600” онгоцоор Москвагийн “Шереметьево” нисэх буудлаас Санкт-Петербургийн чиглэлд хөөрсөн.

2. Хоёр онгоцны нэг нь 18 цаг 20 минутад Москвагаас хойш 100 шахам километрийн зайд, газраас 8.5 километрийн өндөрт явахдаа гэнэт өндөр алдаж Тверь мужийн нутагт сүйрсэн. Нөгөө онгоц нь Москва хотын Новомосковский тойргийн “Остафьево” нисэх буудалд буужээ.  

3. Е.Пригожиныг хоёр дахь онгоцонд сууж явсан, аюулгүй байдлын үүднээс нэг онгоцонд суухаар бүртгүүлээд хэрэг дээрээ нөгөө онгоцоор нисэж амьд үлдсэн гэдэг таамгийг зарим хэвлэл дэвшүүлж байна.     

4. Е.Пригожины сууж явсан онгоцыг Бразилын “Embraer” компани 2007 онд үйлдвэрлэсэн. Нэлээд хэдэн эзэмшигчийн гар дамжсаны эцэст 2020 оны 10 дугаар сараас “Вагнер групп”-ийн хэрэгцээнд шилжсэн боловч албан ёсны эзэмшигч нь агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг Оросын “МНТ-Аэро” компани ажээ.

5. Бизнес ангиллын “Embraer EMB-135BJ Legacy 600” онгоц нь хоёр нисгэгч, нэг үйлчлэгч, 13 зорчигчийн багтаамжтай. Урт нь 26.33 м, өндөр нь 6.76 м, өөрийн жин нь 16 тонн, “Rolls Royce AE 3007A1P” загварын хоёр хөдөлгүүртэй.

6. Дээд хурд нь цагт 834 км, буулгүйгээр 5900 км зам туулах чадвартай, нислэгийн дээд өндөр нь 12.4 км.

7. Нэг бүр нь дунджаар 24.7 сая долларын үнэтэй.

8. Бразилын компани энэ онгоцыг 2002-2019 оны хооронд нийт 288 ширхэгийг үйлдвэрлэн захиалагчдад нийлүүлжээ. Хамгийн олныг ашигладаг нь Германы бизнес ангиллын агаарын тээврийн “Air Hamburg (21 ш) компани.  

9. “Embraer” компани нь зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэлээрээ “Boeing”, “Airbus” компанийн дараа дэлхийд гуравдугаарт ордог.

10. 2006 оны есдүгээр сарын 29-нд АНУ-ын “ExcelAire” компанийн “Embraer Legacy 600” онгоц Бразилын умард нутгийн Мато Гроссо мужийн агаарын орон зайд 154 зорчигч бүхий “Boeing 737” онгоцтой мөргөлджээ. “Boeing” онгоц унаж зорчигчид нь бүгд амь үрэгдсэн бол “Embraer” онгоц маш ноцтой гэмтэл авсан боловч цааш ниссээр цэргийн нисэх буудалд эсэн мэнд газардсан.  

Зураг дээр: Өчигдрийн сүйрсэн онгоцны зургийг 2022 оны гуравдугаар сард авсан байдал.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    irgen

    tejeesen nohoi maani namaig barihaar ni buudaj alj bailaa

    2023-08-26

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.