images

Талибанчуудаас нууцаар бизнес эрхэлж буй афган эмэгтэй

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-08-16


   Талибаны зэвсэгт бүлэглэлийнхэн Афганистанд ноёлоод яг хоёр жил болжээ. Улмаар охидын дунд, ахлах сургуулийг хааж, эмэгтэйчүүдийн эрхэлдэг зарим бизнесийг хаасан байна. Энэ хүнд хоригт өртөж ресторанаа хаалгасан Лайла Хайдари гэдэг эмэгтэй талибанчуудаас нууцаар гар урлалын цех ажиллуулж байгаа аж. Тэрбээр 50 эмэгтэйг удирдан эрэгтэйчүүдийн хувцас, жижиг хивсэнцэр, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэвч тэд ингэж ажиллаад сард 58 долларын орлого олж өдрийн хоолоо залгуулдаг аж. Тиймээс Л.Хайдари “Хэрэв талибанчууд ирж энэ бизнесийг минь сүйтгэвэл надад болон энэ эмэгтэйчүүдэд мөнгө төл гэж хэлнэ. Тэгэхгүй бол бид юугаа идэж амьдрах юм бэ” хэмээн ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.