Г.Майцэцэг үертэй тэмцэж буй албан хаагчдад 500 хувцас хандивлав
Чихэнд чимэгтэй
2023-07-06
“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг Улаанбаатар хотод болсон үерийн гамшгийг арилгахад гурав дахь өдрөө ажиллаж буй Онцгой байдлын болон цагдаагийн байгууллагын алба хаагчдад халдвараас хамгаалах хувцас, гутлын хамгаалалт 500 ширхэгийг тусламж болгон өгч байгаагаа Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Тэднийг ямар нөхцөлд ямар хувцас хэрэглэлтэй ажиллаж байгааг хараад дуугүй өнгөрч чадахгүй болохоор тэвчсэнгүй. Нэг албан хаагчийн ард бүхэл бүтэн гэр бүл, халуун амьдрал байдаг учраас нян бактериар хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж болохгүй...” хэмээн тэрбээр бичсэн байна. Тэрбээр Польш улсад олон жил үйлдвэрлэл эрхэлж байгаад эх орондоо буцан ирж 2010 онд “Exclusive” брэндээ үүсгэн байгуулснаар олон арван ажлын ажлын байр бий болгон оёмол болон бусад хувцасны зах зээлд амжилттай ажиллаж ирсэн билээ.
Гэрэл зургийг Gansukh Maitsetseg Фэйсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.