images

Сүхбаатарт болсон тэмцээнд ах дүү гурван шатарчин цойлов

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-06-12


     Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнарын нэрэмжит нээлттэй тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гурав хоног үргэлжилж өчигдөр өндөрлөжээ. Тэмцээнд 10 аймгийн 23 клубийн 300 гаруй шатарчин оролцож долоон ангилалд өрсөлдсөн байна. Сонирхолтой нь уг тэмцээнд оролцсон төрсөн ах дүү гурван хүүхэд өндөр амжилт үзүүлжээ. Гурван хүүхдийн ах Наранболдын Содбилэгт тоглосон ангилалдаа 6 дугаар байранд орсон бол дүү Н.Содгэрэлт нь 78 тамирчин  оролцсон ангилалдаа түрүүлж нэг сая төгрөгөөр шагнагдсан төдийгүй блиц ангилалд 2 дугаар байранд шалгарч 100 мянган төгрөгийн шагнал гарджээ. Тэгвэл энэ айлын бага хүү  Н.Содхүлэгт 9 хүртэлх насны ангилалд дэд байр эзэлсэн байна.

     Сүхбаатар аймгийн уугуул Э.Энхнар Дэлхийн шатрын холбооны мастер цолтой, Азийн оюутны шатрын аварга бөгөөд эдүгээ Улаанбаатар хотноо "Босоо ноён" клубээ байгуулан залуу тамирчдыг бэлтгэж байгаа юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.