images

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ

Duuren.Life

Сайхан мэдээ

2023-05-26


     Урьд шөнө МҮОНРТ-ийн ажилтнуудын төлөөлөл байгууллагынхаа удирдлагатай албан ёсоор уулзаж хэдэн цагийн турш хэлэлцсэний эцэст ерөнхий захирал А.Бүрэнбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон талаар уг үйл явдалд ойр байсан, байгууллагын дотоод дахь эх сурвалж манайд мэдээллээ. Уулзалтад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн төлөөлөл мөн оролцсон бөгөөд ажилтнууд нь А.Бүрэнбаатарыг огцруулах саналынхаа үндэслэлийг тэдэнд хангалттай тайлбарласан, тухайлбал түүнийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн үзсэн гэж эх сурвалж хэлсэн юм. Уулзалт өглөөний 4:30 цаг хүртэл үргэлжилсэн байна. А.Бүрэнбаатар нь 2021 оны гуравдугаар сарын 6-нд болсон сонгон шалгаруулалтад тэнцэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.