Хэнтий аймгийн нээлттэй өдөрлөг Улаанбаатар хотод болно
Чихэнд чимэгтэй
2023-05-19
Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй Хэнтий аймаг" өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгөөр орон нутгийн онцлог, давуу тал болон Улаанбаатар хотоос Хэнтий аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа боломж, бодлого төлөвлөлтөө танилцуулахаар болсон байна. Мөн оюутан сурагчид, төрийн албан хаагчдад зориулсан “Зөгийн үүр” хөтөлбөр, эмч, багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, орон нутагт сул байгаа ажлын байрны мэдээллүүд, хөнгөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөр, газар олголт, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжийн талаар төрийн байгууллагууд мэдээллээ өгч, газар дээр нь бүртгэхээс гадна Хэнтий аймагт хийгдэж байгаа брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана. Өдөрлөг ирэх тавдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын “Дүнжингарав” худалдааны төвийн урд талбайд болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.