images

Нэгдсэн эмнэлэгт 280 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2022-10-25


     “Найдвар түгээе” ТББ-аас Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт 36 ширхэг тоног төхөөрөмж хандивлажээ. Тодруулбал өчигдөр тус байгууллагын Монгол дахь төлөөлөгч П.Чулуунбат гэр бүлийн хамт тус эмнэлгийн Нярайн болон хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 11 нэр төрлийн 280 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Тоног төхөөрөмжид нэн шаардлагатай шарлагын аппарат, ургийн монитор, өвчтөний монитор, хүчилтөрөгчөөр хангагч, шарлалт хэмжигч, инкубатор зэрэг багтжээ. Тус олон улсын байгууллага энэ онд нэг тэрбум 200 сая төгрөгийг сайн үйлсэд зориулахаар төсөвлөсөн бөгөөд одоогоор таван аймгийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай  тоног төхөөрөмж бэлэглээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.