images

10 баримт: Б.Батцэцэг юу ярив?

Duuren.Life

10 баримт

2023-05-09


     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цар тахлын дараах үе, олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдал дахь Монгол улсын гадаад харилцааны асуудлаар хэвлэлд өчигдөр дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Уг ярилцлагаас түүний өгүүлсэн 10 баримтыг онцлон хүргэж байна.  

1. Өнгөрөгч 2022 онд Монгол улсад хоёр хөршийнхөөс гадна зургаан улсын Гадаад хэргийн сайд айлчилжээ.

2. Цар тахлын ид үед Монгол улс оновчтой бодлого баримталж, хүн амаа вакцинжуулж чадсан эхний 10 орны нэг болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал үүнийг онцолж, загвар улс болгон зарлаж байв. Мөн дэлхийн 87 орноос нийт 34 мянган иргэнээ татаж авчээ.

3. НҮБ-ын холбогдох тогтоолуудад түдгэлзэх санал өгсөөр ирсэн нь манай улс Украин улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихгүй байна гэсэн үг огт биш юм.

4. Сүүлийн 30 жилийн турш Монгол улсад жилдээ дунджаар хоёроос гурван дээд, өндөр түвшний айлчлал хийдэг байсан бол 2022 онд 10 дээд түвшний айлчлал хэрэгжсэн, сайдын түвшинд хэрэгжсэнийг нэмбэл 20 гаруй болно.

5. Олон улсын харилцаанд оролцогч аль нэг улс, субъектийг ганцаардуулах нь манай гадаад бодлогын “энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт” зарчимтай нийцдэггүй.

6. Ирэх зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт болох эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын уулзалтад НҮБ-ын гишүүн 193 орны 40 орчим эмэгтэй сайдын 38-ыг урьсан. НҮБ-ын сайдын түвшний эмэгтэй лидерүүд ирнэ.

7. Гадаад харилцааны яамны бүтэц, зохион байгуулалтыг оновчтой хийсний үр дүнд маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн хэмнэлд дасан зохицож, үйл ажиллагаагаа тасралтгүй жигд урагшлуулж байгаа нь дэвшил юм болов уу. Зарим оронд манай гадаад бодлогыг загвар болгоод ярих хэмжээнд хүрч байна.

8. Эгийн голын усан цахилгаан станцыг барих зарчмын шийдвэрийг Монгол улсын Засгийн газар гаргачихсан, хамтарч ажиллах хүсэлтийг Оросын талд тавьчихсан.

9. Хөрш БНХАУ-аас Х Богдтой холбоотой асуудлаар ямар нэгэн ноот бичиг бидэнд ирүүлээгүй.

10. Гадаад харилцааны яам зөвхөн гадаад харилцааны салбар гэлтгүй, улс оронд тулгамдсан бүхий л асуудалд оролцдог болсон нь цар тахлын үеэс эхэлсэн харьцангуй шинэ үзэгдэл юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.