Испани, итали, энэтхэг, хятад, герман, канадчууд Дорнын говьд юунд цуглав?
Чихэнд чимэгтэй
2023-05-08
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон дамжуулах хоолойн механик угсралтын ажил өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн билээ. Эдгээр нь нийт төслийн II болон III дугаар багцад багтсан ажил юм. Төслийн менежментийн зөвлөх нь Энэтхэгийн “Engineers India Limited” компани бол газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгч нь БНХАУ-ын “Norinco International Cooperation” компани. Тэгвэл дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons” компани хийж гүйцэтгэсэн байна. Мөн II, III дугаар багцын нарийвчилсан зургийг ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн "Megha Engineering Infrastructure Limited" компаниас гадна Испанийн “Intecsa”, Италийн “STF Termotechnica” компаниуд хийжээ. III багцын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангах 35 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдана. Уг станцын турбин, генераторыг ХБНГУ-ын “Siemens” компани, уурын зуухыг мөн тус улсын “ThyssenKrupp” компани үйлдвэрлэж байгаа ажээ. Өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн энэхүү цогц бүтээн байгуулалтад дээрх орнуудаас гадна Франц, АНУ, Нидерланд, Канадын мэргэжилтнүүд оролцон ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.