images

Казахстаны соён гэгээрүүлэгчийн ойг Улаанбаатарт тэмдэглэв

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-25


     Казахстаны соён гэгээрүүлэгч, “үндэстний эцэг” гэгддэг Ахмет Байтурсыновын 150 жилийн ойг МУИС дээр тэмдэглэв. Монголын казах залуучуудын “Алаш Монголия” нийгэмлэг Казахстаны ЭСЯ-тай дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд манайд суралцаж буй казах залуучуудын 25 баг оролцон А.Байтурсыновыг хэр мэддэгээ сорьсон тэмцээн зохиож уралдсан байна. Мөн Казахстаны нэртэй зохиолч Султан Таукейулы, Жамбыл Адиматтолаулы нар уг арга хэмжээнд оролцжээ. А.Байтурсынулы Казахын хэл соёлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэл шинжлэлч эрдэмтэн, түрэг судлаач, яру найрагч, орчуулагч, нийтлэлч, олон нийтийн зүтгэлтэн хүн байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.