images

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг 11 дүгээр сард нээнэ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-24


     Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 оны 3 дугаар сараас Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажил хийж буй. Замын өргөтгөлийн ажил 2023 онд бүрэн дуусах ёстой. Тэгвэл Зам, тээврийн сайд С.Бямбацогт өчигдөр ЕСБХБ-ны Төв Ази, Монголыг хариуцсан бүсийн захирал Сузанна Харгитай хийсэн уулзалтын үеэр ирэх сард тус чиглэлийн автозамын хоёр эгнээг ашиглалтад оруулахаар хэлэлцэж тохиров. Мөн нийт замын хучилтыг таван сантиметрээр нэмэхэд зориулж тус банк 20 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор болжээ. Тус автозамыг таван багцад хуваан таван өөр компаниар гүйцэтгүүлж байгаа бөгөөд 1, 3, 5 дугаар багцын ажил дуусч, 2, 4 дүгээр багц үлдээд байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.