images

Сумын цэцэрлэгийг Америкийн армийн технологиор барьжээ

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2022-10-24


     Увс аймгийн Улаангом суманд 150 ортой цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр барьсан энэ цэцэрлэгийн барилгын нээлт энэ сарын 21-нд болсон байна. Улаангом сумын хэмжээнд нийт 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд, шинэ цэцэрлэгт гурван багийн 3500 айл өрхийн 940 гаруй хүүхэд багачууд суралцах боломж нээгдэж байгаа аж. Барилгыг Монкон констракшн ХХК АНУ-ын армийн инженерүүдийн стандарт, шинэ технологиор барьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.