images

Матад сум шинэ соёлын төвтэй болов

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2022-10-24


      Дорнод аймгийн Матад суманд энэ сарын 22-ны өдөр шинэ Соёлын төв үүдээ нээжээ. Соёлын төвийн барилгын ажил, тохижилт улсын төсвийн хөрөнгөөр бүрэн хийгдэж дууссан байна. Дорнод аймгийн “Соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж, 2018 оноос эхлэн гурван жилийн турш хэрэгжүүлэхэд 400 орчим сая төгрөгийг орон нутгийн төсөвтөө тусган батлуулж, амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм. Энэ оноос эхлэн Аймгийн Засаг даргын захирамжаар Нийгмийн цогц явуулын үйлчилгээг сумдад ажиллуулж эхлээд байна. Явуулын цогц үйлчилгээнд түүх соёлын дурсгал, соёлын биет бус өвийг сурталчлах, номын сангийн үйлчилгээ үзүүлэх ажлууд ордог. Мөн ирэх жилээс эхлэн соёлын үйлчилгээг өргөжүүлж, соёл, урлагийн төрөлжсөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.