images

Аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн 28-нд эхэлнэ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-24


      Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 28-наас 30 хүртэл “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар болжээ. 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн энэ жил Шинэ сэргэлтийн жилтэй давхцуулж, ирэх жилүүдэд Монголд жуулчлах жил болгон зарласантай холбоотойгоор өргөн цар хүрээг хамрахаар зорьсон байна. Тус үзэсгэлэн нь Монголын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн бөгөөд нийслэл, 21 аймаг, олон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, төлөөллүүд хүрэлцэн ирж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийхээс гадна гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын судлаачдын төрөл бүрийн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг олгодгоороо онцлог юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.