images

Дүүрэгтээ анх удаа тархины мэс засал амжилттай хийв

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-24


     Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар ГССҮТ-ийн багтай хамтран дүүрэгтээ анх удаа тархины мэс засал хийжээ. Тодруулбал "Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал" оноштой, тээвэрлэх боломжгүй, биеийн байдал маш хүнд иргэнд хагалгаа хийсэн нь амжилттай болсон байна. Тус хагалгаанд  ГССҮТ-ийн гэмтлийн хоёр эмч, хагалгааны нэг сувилагч болон Налайх дүүргийн  мэс заслын эмч, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч гэх бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллажээ. Өвчтөн өнөөдрийн байдлаар дүүргийн эрчим эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.