images

Дархан хотод “Залуус цогцолбор” ашиглалтад оруулав

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-24


     Дархан хотод “Залуус цогцолбор”-ыг ашиглалтад оруулжээ. Нутгийнхны дунд Нью-Йорк толгой гэгддэг Дархан сумын 13 дугаар багийн  Билүүт толгой хавийг тохижуулалж энэ цогцолборыг байгуулжээ. Үүнийг Дархан-Уул аймгийн Засаг дарга асан Д.Хаянхярваа санаачилж, Дархан хот үүсгэн байгуулагдсаны 60, 61 жилийн ойн хүрээнд зориулан бүтээжээ. Уг бүтээн байгуулалтыг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 60-80 хүний бүрэлдэхүүнтэй баг жил  зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн аж. “Залуус цогцолбор” амралт, аялал, зугаалгын бүсийн тохижилтын ажлын хүрээнд 1000 метр квадрат талбайг бетон цутгамал авто зогсоол, 60 метр квадрат бетон шат, 160 метр явган хүний зам, 110 метр ус зайлуулах талбай, нийтийн эзэмшлийн гадна гэрэлтүүлэг, сандал, хогийн сав зэргийг суурилуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.