images

Бөртэ хатны тухай казах зохиолчийн бичсэн жүжгийг Австралийн театрт тавина

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-24


     Чингис хааны их хатан Бөртэгийн тухай Казахстаны зохиолчийн бичсэн жүжгийг ирэх 12 дугаар сард Австралийн Мельбурн, улмаар Их Британи, АНУ-д тоглохоор болжээ. Зохиолыг Казахстаны орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч Дулат Исабеков бичсэн бол найруулагчаар нь Австралийн найруулагч, хөгжмийн зохиолч Уоррэн Виллз ажиллажээ. Д.Исабековийн жүжгүүд Европ, Америкийн олон хэлнээ орчуулагдан театруудын тайзнаа тавигдсан гэнэ. Бөртэ хатны тухай жүжгийн төслийг Лондонд төвтэй “Eurasian Creative Guild” байгууллага дэмжин санхүүжүүлсэн хэмээн өчигдөр Лондон дахь Казахстаны ЭСЯ-нд болсон арга хэмжээн дээр  танилцуулжээ. Өдгөө 80 настай Д.Исбаеков хоёр хоногийн өмнө Казахстан улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.