images

Ирэх сард байгальд хайртай залуус чуулна

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-22


     Байгальд ээлтэй залуусын “Teen хуралдай” чуулга уулзалт ирэх сарын 25-26 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ. Уг арга хэмжээнд 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон 15 – 18 насны хүүхдүүд оролцож, байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаар мэдлэг мэдээллээ солилцох юм. Монгол Экологи төвөөс зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг өргөдөл хэлбэрээр маргааш хүртэл авах аж.  Өргөдөл илгээсэн хүүхдүүдийн дунд 11 дүгээр сарын 07-ны хооронд шалгаруулалт явуулах байна. Хөтөлбөрийн зүгээс арга хэмжээний үеэр байрлах газар, хоол зэрэг холбогдох зардлуудыг, мөн хөдөө, орон нутгийн оролцогчдын замын зардлыг гаргахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.