images

Буудлагын спортын дэлхийн аваргад долдугаар байр эзлэв

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-22


      Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Египетийн Каир хотод зохион байгуулагдаж байна. Өчигдөр урьдчилсан буудлага болж, 50 метрийн зайд 70 тамирчин  өрсөлджээ. Үүнийг олимпын наадмын бэлтгэл гэж нэрлэдэг бөгөөд хэвтээ, суугаа, босоо гэсэн байдлаас  20 сум тавьдаг аж. Нийт 600 оноо авахаас монголын багийн тамирчин О.Есүгэн 589 оноогоор тавдугаар байранд шалгарч, эцсийн шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Эцсийн шатанд  шилдэг найман оролцогчийн урьдчилсан буудлагад авсан оноог тооцохгүйгээр дахин 15 сум тавьжээ. Үүнд манай улсын тамирчин эцсийн дүнгээр 301.1 оноо авч, долдугаар байранд шалгарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.