images

10 баримт: Дэлхийн номын өдөр

Б.Бадамзул

10 баримт

2023-04-24


Өнгөрөгч ням гарагийн амралтын өдрөөр дэлхий даяараа олон улсын номын өдрийг тэмдэглэн өнгөрүүлснийг тохиолдуулан номтой холбоотой арван баримтыг хүргэж байна.

1. ЮНЕСКО 1995 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 23 буюу Уильям Шекспирийн нас барсан өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон тунхаглажээ. Гэвч энэ өдрийг анх Испанийн зохиолч Мигэль дэ Сервантэсийн нас барсан өдөрт зориулан тэмдэглэдэг байв.

2. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг. Гэхдээ Улаан өндөгний баяртай давхцдаг тул Их Британид гуравдугаар сард тэмдэглэх ба тэр өдрөөр сургуулийн хүүхдүүд дуртай номынхоо дүрд хувирдаг байна.

3. 2023 онд ЮНЕСКО дэлхийн номын нийслэлээр Гана улсын Аккра хотыг нэрлэв.

4. Дэлхий дээр 57 секунд тутамд нэг ном зарагддаг.

5. Дэлхийн хамгийн анхны номын санг Ассирийн эзэнт гүрний хаан Ашурбанипал бариулжээ.

6. Харин дэлхийн хамгийн эртний зохиол бол МЭӨ XVIII-XVII зуунд зохиогдсон “Гильгамешийн тууль” билээ.

7. 1994 онд Билл Гэйтсийн 30.8 сая доллароор худалдаж авсан Леонардо да Винчигийн 1510-аад оны үед бичсэн 72 хуудас гар бичмэл бүхий “The Codex Leicester” ном нь дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан ном юм.

8. Америкийн алдарт зохиолч Марк Твен буюу Самуэль Клэменс 1876 онд бичсэн “Том Сойерийн адал явдал” номоо бичгийн машин дээр бичжээ. Улмаар нь энэ дэлхийн анхны бичгийн машин дээр бичсэн номд тооцогддог байна. М.Твен энэ зохиолоо дан ганц бичгийн машин дээр бус давхар гараар бичсэн нь өдгөө ч хадгалагдаж буй.

9. Английн зохиолч Льюис Кэрроллийн “Алиса гайхамшгийн оронд” зохиол гарсны дараа Оксфордын толь бичигт 21 үг шинээр нэмжээ.

10. Английн зохиолч Чарльз Диккенс нийт зохиолдоо 4.6 сая өөр үг ашигласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.