images

Дархан-Уул аймгийн гурван гэр бүл байшинтай боллоо

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2022-10-22


    Дархан-Уул аймагт “Байшин” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж энэ жил гурван өрх шинэ байшиндаа орлоо. Аймгийн засаг захиргааны харьяа нэгжүүд, Хөдөлмөр, халамжийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран судалгаа гаргаж төсөлд хамрагдах боломжтой залуу гэр бүлүүдийг 7 сарын 20-нд зарлажээ. Ийнхүү гурван сарын дотор тэд 36 мкв хэмжээтэй, дулаан байшинтай болсон талаар “Дарханы мэдээ” мэдээлэв. Төсөлд хамрагдсан залуу гэр бүлүүдийн төлөөлөл С.Туулайхүү “Би хамгаалагч хийдэг. Нэг ойтойгоос 12 хүртэлх насны таван хүүхэдтэй. Бидэнд байшин барих төсөв мөнгө өгч хоёр сарын хугацаанд байшингаа барьж орлоо” гэлээ. Мөн тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Судалгаа сайн хийсний үр дүнд бид зөв айлаа сонгожээ. ЗДТГ-аас энэ жилийн гурван байшин барих төсвийн 30 хувийг гаргалаа. Цаашид олон айл энэ төсөлд оролцох боломжтой гэдгийг хэлье” гэв. Төслийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлдэг байна. Тэд бага орлоготой ч амьдралынхаа төлөө ажил хөдөлмөр эрхэлдэг, олон хүүхэдтэй өрхийг сонгохыг зорьдог аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.