images

Хэнтийн ямар сайт хэнд юугаар үлгэрлэв?

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2023-04-18


     100 жилийн ой нь өнөө жил тохиож буй Хэнтий аймаг албан ёсны вэбсайтаа (khentii.mn) шинэчилсэн нь тун өвөрмөц, сонирхолтой болсон нь 21 аймгийн вэбсайтад ажиглалт хийсэн манай сурвалжлагчийн анхаарлыг татсан байна. Сайтын нүүр хуудсыг ухаалаг утасны дэлгэц байдлаар шийдэж, үндсэн булангууд, цаашлаад зарим дэд цэсүүд рүү ороход дарах товчийг мөн гар утасны товчтой ижил хэлбэртэйгээр сонгожээ. Өөрөөр хэлбэл энэ вэбсайт руу ороход орон нутгийн сайтын уламжлалт хуучинсаг хэлбэр бус ердөө л ухаалаг гар утасны дэлгэц, эсвэл орчин үеийн технологийн компанийн сайт угтаж буй мэт санагдана гэсэн үг. Монгол улсын аймгуудын вэбсайтуудын үндсэн булангийн тоо ердөө арваас хэтэрдэггүй байхад энэ сайт нийтдээ 25 үндсэн булантай бөгөөд орон нутгийн удирдах байгууллага иргэддээ ил тод байж, шаардлагатай мэдээллийг бүрэн нээлттэй хүргэх зарчмыг эн тэргүүнд чухалчлан үзсэн нь харагдана. Мэдээллийг иргэдэд нээлттэй байлгах үүднээс сүүлийн үед “Шилэн данс”, “Сонгон шалгаруулалт”, “Өргөдөл гомдлын шийдвэрлэлт”, ”Тусгай зөвшөөрөл” зэрэг буланг аймгууд албан ёсны вэбсайтдаа байршуулах болсон нь Хэнтийн шинэ сайтад тусгалаа олсны зэрэгцээ “Тушаал”, “Захирамж” гэсэн булангууд байх нь тун содон харагдах бөгөөд энэ нь орон нутгийн сайтуудад төдийлөн нэвтрээгүй шинэлэг санаачилга болжээ. Авлигатай тэмцэх, удирдлагын түвшинд хууль бус аливаа үйлдлийг гаргуулахгүй байх, ингэхийн тулд энэ түвшний бүхий л мэдээллийг иргэдэд нээлттэй байх зарчмыг ажил хэрэг болгохын төлөө тус аймгийн ЗДТГ бодитой хүчин чармайлт гаргаж буйн нэг чухал илрэл нь энэ болов уу.

     Монгол улсын аймгуудын вэбсайтуудын мэдээ, мэдээлэл шинэчлэгдэх хурд нь маш бага, сайтын хийц дизайнд анхаардаггүй учраас үзэмжийн хувьд туйлын хуучинсаг, агуулгыг чухалчилдаггүй, иргэдтэйгээ холбоотой байх албан ёсны уламжлалт чухал суваг болох үнэ цэнийг нь орон нутгийн удирдлага ойшоож үздэггүйгээс анхаарлын төвөөс гадна байлгадаг нийтлэг дутагдлыг Хэнтий аймгийн шинэ вэбсайт нөхөж, мэдээллийн эрин зуунд бусдадаа үлгэр жишээ болохуйц тод томруун ажил болсныг манай сайт “Хөдөөгийн баясгалан” буландаа ийнхүү онцолж байна. Цаашид ч орон нутагт гарч буй энэ мэт шинэлэг ажил, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах бүтээлч санал санаачилга, тэдгээрийн бодит үр дүнг мэдээлэхдээ манай булан нээлттэй байх болно.                            

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    uuganaa

    shan boljee

    2023-04-19

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.