УИХ 152 гишүүнтэй, ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно
Чихэнд чимэгтэй
2023-04-18
УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ. Учир нь, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэдгийг эрх баригч намынхан тайлбарласан. ҮХНӨ-ийн төслийг Ерөнхий сайдад танилцуулсны дараахан Засгийн газар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д иргэдээс албан ёсоор санал аваад эхэлсэн билээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн нэгдүгээр зүйлд дараах хоёр өөрчлөлтийг багтаажээ. Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг: “1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно”. Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг: “1.Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана”. Хоёрдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “томилно” гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй гэжээ. Гуравдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн бол дөрөвдүгээр зүйлд ҮХНӨ-ийг Дагаж мөрдөх хугацааны тухай тус тус тусгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.