images

Д.Амарбаясгалан: УИХ-ын 152 гишүүнтэй болбол хоёр, хоёроор нь нэг өрөөнд суулгана

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-04-18


   Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж, олон нийтээс санал авч эхлээд байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 болгохоор байгаа юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. Тэрбээр "Засгийн газраас судалгааны баг боловсруулаад нэлээдгүй хэдэн сар ажиллалаа. Саяхнаас Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг холбогдох субьектүүд өргөн барьсантай холбогдуулан Засгийн газраас боловсруулсан төслөө өргөн барихыг УИХ-аас үүрэг болгосон. Одоо саналыг холбогдох газруудаас авч байна. Гишүүдийн тоог нэмсэн хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, олон улсын жишиг бий. Хоёрдугаарт, Хүн амд харьцуулсан байдал. Гуравдугаарт, Парламент нь өөрөө хэт давжаа байхгүй байх зэрэг нөхцлийг харгалзан үзсэн. Тооны цөөнөөс хамаарч нөлөөлөлд автах, эрх мэдлээ буруугаар ашиглаж авлигал албан тушаалын гэмт хэрэгт холбогдох нөхцөл өргөн дэлгэр байна гэж үздэг. Нөгөөтэйгүүр парламент Засгийн газрын нөлөөлөлд автаж болохгүй гэсэн судалгаа бий. 152 гишүүнтэй болбол нэг өрөөнд хоёр гишүүн ч суусан болох байлгүй дээ" гэв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.