images

Үндэсний Олимпын Хороодын Холбооны ерөнхийлөгчөөр Фижи улсын иргэн сонгогдов

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-21


     БНСУ-ын Сөүл хотноо болж буй Үндэсний Олимпын хороодын чуулган хоёр өдөр хуралдаж холбооны ерөнхийлөгчөө сонгожээ. Тус хорооны ерөнхийлөгчөөр 2018 оноос хойш Фижи улсын иргэн Робин Митчелл ажиллаж байв. Санал хураалтад 184 хүн оролцсоноос 177 нь дэмжсэнээр Робин Митчелл улиран сонгогджээ. Хуралдаанаар мөн хороодын ажлын хэсгүүдийн тайлан, “Парис-2024” Олимпын наадмын бэлтгэл ажил, ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Тус чуулганд манай улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.