images

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид Олимпын эрхийн төлөөх анхны оноогоо авлаа

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-04-05


     Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны D хэсгийн эхний тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 2:2 харьцаатайгаар тэнцлээ. Ингэснээр манай шигшээ багийн охид Олимпын эрхийн төлөөх тэмцээнд түүхэндээ хоёр дахь удаагаа оролцож хоёуланд нь оноо авч байна. Тайланд улсын Чонбури мужийн “Chonburi цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын эхний хоёр дахь минутад Э.Энхмаргадын дамжуулалтаар Н.Намуунаа анхны гоолыг хийсэн бол хоёрдугаар үед шүүгчийн сунгасан нэмэлт цагт мөн Н.Намуунаа хоёр дахь гоолыг хийсэн юм. Харин Сингапурын шигшээ баг 42 болон 79 дэх минутад тус тус гоол хийсэн байна. Манай баг нөгөөдөр Улаанбаатар хотын цагаар 18 цагт талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглоно.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.