images

10 баримт: Онцгой дэглэмтэй таван сар

Duuren.Life

10 баримт

2023-04-05


1. “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаас хойшхи таван сарын  хугацаанд нүүрсний олборлолт 4.4 сая тонн, борлуулалтын орлого 421 сая ам.доллароор тус тус нэмэгджээ.

2. 2019 онд тус компани нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол 2022 онд 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь компанийн түүхэн дэх дээд амжилт болов.

3. Монголын хөрөнгийн биржийн цахим арилжаагаар нүүрсийг хил нөхцөлөөр борлуулснаар 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олжээ.

4. Өнгөрсөн онд ЭТТ өмнөх оныхоос хоёр дахин их буюу 13.5 сая тонн нүүрс экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

5. Энэ онд 14.1 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөснөөс нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулжээ.

6. Онцгой дэглэм тогтоосноос хойш долоон удаагийн цахим арилжаа зохион байгуулж 416 мянган тонн нүүрс арилжаалжээ. Үүнээс 224 мянган тонн нь коксжих нүүрс юм.

7. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр коксжих нүүрс тонныг 100-115.89 ам.доллароор борлуулж байсан бол цахим арилжааны хил нөхцөлөөр үнэ 178.6-182.1 ам.доллар хүрч нэмэгдсэн байна.

8. Гуравдугаар сарын 24, 31-ний цахим арилжаагаар нийт 192 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав.

9. 2020 онд эрчим хүчний нүүрсийг ам нөхцөлөөр 9.5 ам.доллароор худалдаж байсан бол одоо хил нөхцөлөөр 70.3–73.3 ам.доллароор арилжаалж байна.

10. Гуравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компани 100 сая дахь тонн нүүрсээ олборлов.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.