images

“Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн хоёр анхны

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-04-05


     “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн анх удаа натурт сууж өөрийнхөө хөргийг зуруулжээ. Түүний ийн өөрийгөө зуруулахыг зөвшөөрүүлсэн хүн нь зураач Б.Отгонтүвдэн аж. Б.Отгонтүвдэн нь ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийг 2012 онд дүүргэн урилгаар сургуульдаа багшилж байгаад одоо Дүрслэх урлагийн академид багшилж байна. Тэрбээр бие даасан 14, хамтарсан 13 үзэсгэлэнг гадаад дотоодод гаргасан, орчин цагийн Монголын дүрслэх урлагт томоохон байр суурьтай зураач юм. Б.Отгонтүвдэн дуучин Х.Лхагвасүрэнг тийнхүү зөвшөөрүүлэхийн зэрэгцээ өчигдөр урландаа урин ирүүлж, сургуулийнхаа хоёрдугаар дамжааны арван шавиар зуруулсан байна. Х.Лхагвасүрэнгийн хувьд энэ нь амьдралдаа анх удаа хөргөө зуруулж буй хэрэг болохын сацуу тэрбээр ирэх тавдугаар сарын таванд тоглолтоо хийх гэж байгаа нь 30 гаруй жил Монголын рок хөгжимд зүтгэсэн түүхэн дэх түүний хамгийн анхны бие даасан тоглолт болох ажээ.       

Гэрэл зургийг Фэйсбүүк дэх Otgoo Badam хуудаснаас.

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.